Цаг үеийн мэдээ

Монголын утга зохиол, яруу найргийн уламжлал, шинэчлэлийг төгөлдөржүүлэх, яруу найрагчдынхаа авьяас билгийг хөгжүүлэн бадраах, чанартай уран бүтээл хийж ард түмнийхээ оюун санаанд хүргэх, Сүхбаатар аймгийн оны ШИЛДЭГ ЯРУУ НАЙРАГЧ-ийг тодруулах "ДОРНЫН ХҮЛЭГ-2023" яруу найргийн наадам 2023 оны 10-р сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Соёлын төвд зохион байгуулагдана. 

НААДМЫН ШАЛГАРУУЛАЛТ:

"Дорнын хүлэг 2023" наадамд оролцохыг хүсэгчид

1. Эх орон, газар нутаг,

2. Чөлөөт сэдвээр, 

3. Эрдэнэцагаан нутаг, зон олны тухай  сэдвээр  ном хэвлэлд нийтлэгдээгүй, цахим сүлжээнд тавигдаагүй 3 шинэ шүлэгтэй ирнэ. Унших шүлгүүдээ цаасан дээр хэвлэсэн байна. 

Оролцогчид шүлгээ тайзан дээр уншина.

БҮРТГЭЛ:  2023 оны  9-р сарын 29-нөөс 10-р сарын 12-ныг дуустал  бүртгэнэ.

Наадамд оролцогч бүртгүүлэхдээ овог нэр, үндсэн харьяалал, оршин суугаа газрын хаяг, уран бүтээлийн шагнал, цол зэргийн  мэдээллээ Яруу найрагч Ц.Оюундэлгэр гэсэн цахим хаягт ирүүлэх буюу 90227979 утсаар бүртгүүлнэ.

ШАГНАЛ:   

ТЭРГҮҮН байр-1:  Янжинлхам бурхан, цом, 1 500 000   төгрөг 

ДЭД байр-1:              Өргөмжлөл, 1 000 000 төгрөг

ГУТГААР байр-1:      Өргөмжлөл, 500 000 төгрөг

ТУСГАЙ байр-2:        Өргөмжлөл, 200 000 төгрөгийн шагналтай.