Сонгинохайрхан дүүрэгт авто замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр том гүүрэн байгууламжийн ажил хийгдэж байна. Өнөөдөр /2024.04.27/ тус хоёр нүхэн гарц барьж байгаа таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзварын хэсэгт байгуулж буй төслийн хэрэгжилтэд Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Н.Алтаншагай, "Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж” УТҮГ-ын захирал У.Баатар нар хяналт тавьж ажиллалаа.
Таван шарын гарам хэсэгт төмөр замын доогуур байгуулж байгаа гарцын ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Уг байршилд хийж буй нүхэн гарцын урт 160 метр, өндөр нь таван метр бөгөөд Улаанбаатар хотод баригдаж буй дөрвөн нүхэн гарцаас хамгийн том нь юм. Уг гарцын зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сард нээх ба үндсэн байгууламжийг долоодугаар сард байнгын ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна.
Тодруулбал, Таван шарын гармын төмөр замын гармыг дайран өнгөрөх авто замын хөдөлгөөн өдөрт дунджаар 2 цаг хаадаг ба оргил цагтаа 5 цаг хүрдэг байна. Энэ нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг 5 цагаар удаашруулдаг гэсэн тооцоолол гарсан юм.
Нүхэн гарцын зорчих хөдөлгөөн 6 дугаар сард нээгдсэнээр баруун зүгийн авто замын түгжрэл 10.5 хувиар бууруулах ач холбогдолтой.
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй хоёр дахь нүхэн гарц бол Геологийн төв лабораторийн уулзварыг эрчим хүчний авто замтай холбохоор хийгдэж байна. Тус нүхэн гарц яармагийг нэгдүгээр хороололтой холбохоор хийгдэж буй авто замтай нийлэх юм. Өнөөдрийн байдлаар нүхэн гарцын түр байгууламжийг барьж байгаа бөгөөд энэ оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг төслийн захирал У.Баатар хэлж байна.
МАН ӨВГӨН
2024-04-27
За овоо доо
Зочин
2024-04-27
Усанд автахгүй гарц байгаасай...
2024-04-29
5n sharaas nvhen garts garaad zvvn gar talruu ergehgvi ym bol tvgjrel yaaj buurah we