Батмөнх Даян хааны 560 жилийг тохиолдуулан Үндэсний Шагайн харваан Улсын аварга шалгаруулах тэмцээн Өмнөговь аймагт ирэх сарын 9-12 ны өдрүүдэд болох гэж байна. Улсын аваргын тэмцээнийг угтаж аймгийн Шагайн холбоо өнөөдөр аймгийн аварга шалгаруулах тэмцээнээ эхлүүллээ. Тус харваанд 300-аад мэргэн харваачид оролцож цэц мэргэнээ сорих юм.