Цаг үеийн мэдээ

Кино урлагт өөрийн байр суурь орон зайгаа хэдийн бий болгосон тайз дэлгэцийн чадварлаг жүжигчид болох Соёлын тэргүүний ажилтан Т.Хулан, Соёлын тэргүүний ажилтан О.Долгор нар  шинэхэн уран бүтээлд хамтран тогложээ. 

Тэд Улсын драмын эрдмийн театрт мөр зэрэгцэн ажиллаж, Германы сонгодог зохиолч, яруу найрагч, найруулагч, театрын онолч Бертольт Брехтийн алдарт зохиолуудын нэг болох "СЫЧУАНЫ САЙН ХҮН" гротеск жүжигт дөрөө харшуулан тоглож  байв.  

Жүжигчин Т.Хулан  17 дахь удаагийн Гэгээн Муза наадмын шүүгчдийн нэрэмжит цомын эзнээр "Сычуаны сайн хүн" жүжгийн Шэнти-ШуйТа-гийн дүрээр тодорсон юм.

Харин тэдний дэлгэцийн бүтээлийн хамтрал Найруулагч Дашхүүгийн Галбаярын бүтээл "Эмэгтэйн Кейс" уран сайхны кино юм. Тус кино Аравдугаар сарын 13-нд нээлтээ хийх бөгөөд  тус киноны гол дүрүүдэд МУГЖ А.Цэгмэд, МУСТА Т.Бархүү, МУСТА Э.Батнямбуу, МУСТА Т.Хулан, МУСТА О.Долгор нар ажиллажээ.

Тайз, дэлгэцийн уран бүтээлд гар нийлэн ажилладаг Т.Хулан, О.Долгор нар уран бүтээлийн төдийгүй амьдралын сайн найзууд ажээ.  

Таны сурталчилгаа