Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 2009 оноос хойш нийслэлийн нийтийн тээвэрт хийж байсан парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулахаар өгч буй талаараа хэвлэлд мэдээлэл өглөө.

Тэрбээр, 

2009 онд БНСУ-ын Daewoo корпорацийн 400 автобусаар парк шинэчлэл хийсэн. Захиалагч байгууллага ЗТХЯ нээлттэй тендер, сонгон шалгаруулалт хийлгүй, шууд гэрээний аргаар хийсэн байна. Хамгийн ноцтой нь улсын төсвийн хөрөнгөөр дээрх 400 автобусыг худалдаж авсан хэрнээ улсын юмуу, нийслэлийн өмчид огт бүртгэлгүй 10 ААН, байгууллагад шууд шилжүүлээд бүртгүүлсэн.

Тухайлбал, Автобус1-120 ширхэг, Автобус3-80 ширхэг, Цахилгаан тээвэр 50, Эрдэм транс-30, Автобус нэгдэл-10, Сутайн буянт 30, Мяралзай -8, Тэнүүн-Огоо 50, Тэнүүн дэлгэр-14, атибус 8 ширхэгийг гэх мэт хувааж аваад, тухайн үеийн ханшийн зөрүүнээс нийтдээ 35.6 тэрбум төгрөгийн автобусыг улсын төсөвт мөнгө төвлөрүүлэлгүйгээр шууд ААН, байгууллагын нэр дээр өгсөн байна. Эргэн төлөлтийг цөөхөн ААН, цөөн хувиар төлсөн. Одоогоор 30 гаруй тэрбум төгрөгийн хохирол бодитоор учраад байна" 

Цаашид парк шинэчлэлийн дор хувийн хэвшилд шууд гэрээгээр өгдөг. Эргэн төлөлт хийгддэггүй ийм нөхцөл байдалтай байж болохгүй. Төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай холбогдох хуулийн байгууллагуудад хандана.  

Мөн дараагийн удаад парк шинэчлэлийн ажлыг зохион байгуулахын тулд эрх зүйн орчны сайжруулах зайлшгүй шаардлага тулгарч байна гэв.