Цаг үеийн мэдээ

МҮБХ нь үндэсний бөхийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, бөх болон жаяг дэгийн багийн гишүүдийн эрхийг хамгаалж ажиллах эрх, үүрэгтэй төрийн бус байгууллага юм. Үүний дагуу тамирчдын шударга өрсөлдөөнийг эрхэмлэх үүднээс сүүлийн 2 жилд Монгол улсад хамгийн олон тоогоор буюу 123 бөхөөс допингийн шинжилгээг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаар авхуулж ажиллаж байгаа үндэсний спортын холбоо юм.          

МҮБХ үүрэг хариуцлагынхаа хүрээнд 2023 оны 10-р сарын 29-ний өдөр "Допинг ба спорт” нээлттэй хэлэлцүүлгийг Монгол бөхийн өргөөнд зохион байгууллаа. 

Хэлэлцүүлэгт Монголын Боксын холбооны Ерөнхийлөгч У.Баатар, Монголын Чөлөөт бөхийн холбооны ЕНБДарга Б.Мянганбаяр, Буудлага ба Жюүдо бөхийн холбоодын төлөөлөл, тамирчид, бөхчүүд, багш дасгалжуулагчид, эмч, судлаачид оролцов.  

Хэлэлцүүлгээс гарсан зөвлөмж, саналыг албан ёсоор Олимп, нийтийн биеийн тамир спортын сайд, Монгол улсын дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Засгийн газрын ХЭГ-ын дарга Монгол улсын сайд Д.Амарбаясгалан болон Биеийн тамир спортын улсын хороо, Монголын үндэсний Паралимпын хороо, МҮОХороонд тус тус хүргүүллээ.