Цаг үеийн мэдээ

Оскарын шагналт "Parasite" киноны од И Сон Гүен өнөөдөр өглөөний 10:30 цагийн орчимд машиндаа нас барсан байдалтай олджээ. 

KBS WORLD сувгийн мэдээлснээр лхагва гарагийн өглөө 10:12 цагийн үед жүжигчин амиа егүүтгэхээр шийдсэн тухай зурвас бичиж үлдээгээд гэрээсээ гарсан гэх дуудлага цагдаагийн газарт ирсэн байна. Уг дуудлагаас хойш 10 гаруй минутын дараа буюу 10:30 цагт 40 орчим насны эрэгтэй автомашин дотор нас барсан байдалтай олдсон байна.

Сөүл хотын төвийн Жонно дүүргийн Варён цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо автомашинаас олдсон уг эрэгтэйн цогцос нь 48 настай, мансууруулах бодисны хэргээр шалгагдаж байсан жүжигчин И Сон Гүен мөн болохыг тогтоожээ.