Цаг үеийн мэдээ

Монголын өвлийн аялал жуулчлалыг Дэлхийд сурталчлахаар олон сая дагагчтай инфлүүнсэр Nas daily студийн багын контент бүтээгчид өнөөдөр Хангал сум Хялганат тосгоноор ажиллаж аялж байна.

Өнгөрсөн наймдугаар сард Монголд ирж аялал жуулчлалыг сурталчилсан Дэлхийн хамгийн олон сая дагагчтай NAS DAILY-гийн студийн олон сая дагагч бүхий Япон, Солонгос,Хонг Конг инфлүүнсэр “Монголын өвлийн нутгийг үзүүлье” уриатайгаар мэдээлэл, сурталчилгааг бэлтгэхээр ирсэн.

Өнөөдөр Хангал сумын хоёрдугаар багийн малчин,сэтгүүлч Х.Эрдэнэбулганы хот айлаар зочилж нүүдэлчин ахуй соёлтой танилцлаа. 

 “Нэг жуулчинд-Нэг хонь” хөтөлбөрийн  хүрээнд ирсэн инфлүүнсэрүүдэд хундан цагаан хонь бэлэглэлээ. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх "Нэг жуулчинд-Нэг хонь" хөтөлбөр үргэлжилж байна.

Таны сурталчилгаа