Цаг үеийн мэдээ

АНУ-ын ихэнх нутгаар цасан шуурга шуурч, цочир хүйтэрсэний улмаас дөрвөн хүн амь насаа алдаж, 15 хүн осгож, 110 мянга орчим айл өрх цахилгаангүй болжээ.

Мөн 2900 нислэг цуцлагдаж, яаралтай тусламжийн мэдээлэл ирүүлсэн 1136 дуудлагаар 12 яаралтай тусламжийн байр ажиллаж байна. 

Арктикийн агаарын даралт АНУ-ын өмнөд болон зүүн бүс нутгуудаар дайран өнгөрч байна. Тиймээс 150 сая орчим Америкчуудыг цочир хүйтэн, аюулт цасан шуурганаас сэрэмжлүүлж байгаа талаар Мэрилэнд мужийн Коллеж Парк дахь Үндэсний цаг уурын албанаас мэдэгдлээ.

Ням гарагийн өглөө Монтана мужийн хойд болон зүүн хойд бүс нутгуудад цаг агаар -20 хэмээс -40 хэмд хүрсэн байна.