"Сүлд" чуулгын бүжгийн багш, бүжиг дэглээч соёлын тэргүүний ажилтан Ё.Дамчаабадгарын найруулга, дэглэлт "ХҮННҮ ЭЗЭНТ ГҮРЭН" циркийн үзүүлбэр, соёлын тэргүүний ажилтан А.Амартүвшин ахлагчтай шидэх банзны группийн тоглолт энэ сарын 20-ноос 24-ны хооронд "Монте Карло" хотод болсон дэлхийн циркийн олимп гэгдэх "Festival International du Cirque Monte Carlo" Олон Улсын тэмцээний тэргүүн шагнал "Мөнгөн арслан"- гийн эзэн боллоо.
Энэхүү бүтээл нь өнгөрсөн жил БНХАУ-д зохиогдсон циркийн дэлхийн аваргын тэмцээний "Мөнгөн арслан"-г хүртсэн бөгөөд энэ удаагийн амжилтаараа хос "Мөнгөн арслан"-гийн эзэн боллоо.