Цаг үеийн мэдээ

1998 онд анх үүсэн байгуулагдаж залуусыг байлдан дагуулж байсан “FREEZONE” хамтлаг 10 жилийн дараа дахин сонсогч, фенүүддээ зориулан өөрсдийн бүрэн хэмжээний тоглолтоо “Crocus event hall”-д зохион байгуулахаар боллоо.

Тоглолт 2024 оны 2-р сарын 14-нд буюу Гэгээн хайрын өдөр болох ба сэтгэл татам сайхан үдэш таныг хүлээж байна. 

Энэ удаагийн тоглолтын онцлог нь “Freezone” хамтлаг хит болсон 20 гаруй дууг амьд хөгжимтэйгөөр дуулахаар бэлтгэлээ хангаж байна. 

“Миний нулимсыг салхи л арчина”, “Зүүдний дагина”, “Бороотой зуны дурсамж”, “Өвлийн шөнө”, “Чамдаа өгсөн хайр”, “Мартаж чадахгүйгээ мэдэж байна” эдгээр нэрсийг дуулмагц таны сэтгэлд хоногшсон олон дурсамжууд санаанд тань буух биз ээ. 

Тус тоглолтын хөтлөгчөөр “Үнэн үү ток шоу”, “NB & Sally” нэвтрүүлгүүдээрээ үзэгч олны анхаарлыг татсан NB буюу Нямбаяр ажиллана. 

Мөн урилгаар зочин уран бүтээлчид ирж нэгэн үдшийг хэзээ ч мартагдамгүй онцгой болгох гэнэ. Тоглолтын найруулга, зохион байгуулалтад BRB Agency ажиллаж байна.

Гэгээн хайрын өдөр Freezone хамтлагийн дуунд уяран, хайртай хүнтэйгээ хамт дурсамжаараа аялан гайхалтай үдшийг өнгөрөөхийг урьж байна. 

“FREEZONE – Live music concert” тоглолтын 

Босоо тасалбар - 79000₮

VIP суудал - 390000₮

Энгийн тасалбар авах: https://shoppy.mn/products/freezone-live-0214

Вип тасалбар авах: https://boxoffice.mn/event/268

Вип тасалбар утсаар авах : 9999-2738 дугаарт хандаарай. 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 7272-6700 утсаар холбогдон авах боломжтой.