Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин эх орондоо "Макбет" дуурьт тоглоно. Энэ талаараа тэрээр:
-Миний бие эх орондоо ирээд удаагүй, дөрөв хонож байна. Өнгөрсөн жил УДБЭТ-ын түүхт 60 жилийн ой тохиосон. Өнгөрсөн зун театрынхаа удирдлагууд уран бүтээлчидтэй уулзаж, түүхэн ойн хүрээнд төрөлх театрынхаа дэлхийн сонгодог бүтээлүүдээс дуулах амлалтыг өгсөн. Энэ сарын 9-ний өдөр Италийн нэрт хөгжмийн зохиолч Жузеппе Фортунато Вердийн Макбет гэх жүжгийн гол дүрд дуулахаар ирсэн байна. 10-ны өдөр гала концертод оролцоно. Дуурийн театрынхаа шилдэг уран бүтээлчид, нэртэй дуучидтай хамтарч Гала концертод дуулахаар ирсэн. Гала концертод дэлхийн дуурийн агуу бүтээлүүдээс дуулж, дуучидтайгаа хамтарч дүэт дуулна. Монголын хөгжмийн зохиолчдын дуунуудаас мөн дуулна. Сэтгэгдэл маш өндөр байна. Энэ театраас өсөж, бойжиж, уран бүтээлийн гараагаа эхэлж байлаа. Дуурийн театрынхаа тайзан дээр дуулаагүй 6, 7 жил болжээ. Бэлтгэл сургуулилтдаа шууд орсон. Тоглолт маань маш сайхан болох байх.
7 жилийн дараа төрөлх театрдаа ирээд дуулахад сэтгэгдэл ямар байна вэ. Өндөр эрэмбэтэй театрууд хэрхэн ажилладаг вэ?
Энэ хугацаанд дэлхийн маш олон театрын тайзан дээр дуулсан. Итали улсын ихэнх том театруудад дууллаа. Их олон театртай улс. Дуурийн эх орон учир үзэлт маш ихтэй байдаг. Дэлхийн өндөр эрэмбэтэй театруудын ажил яг ижилхэн түвшинд явагддаг. Тоглолтын гэрээ контрактууд хоёр жилээр хийгддэг. Тэгэхдээ 10-12 газартай гэрээлдэг. Долоон жилийн дараа эх театртаа ирлээ. Өндөр эрэмбэтэй театруудтай жишихгүй ч манай театрын уран бүтээлчид залуужжээ. Чадвар нь сайжирсан байна лээ. Маш их баярлаж байлаа. Цаг зав багатай ирж байгаа. Их том дуурь. Хоёр удаа энэ дуурийг тоглосон. Эх орондоо гурав дахиа дуулна. Хүндрэл бэрхшээл гайгүй байх гэж бодож байна. Хүмүүс их хүлээлттэй байгаа учраас бага зэргийн сандрал, айдас байна.
Риголетто дуурьт 99 удаа дуулсан. Энэ талаараа ярихгүй юу?
Энэ дуурьт ач холбогдол өгдөг. Баритон бол дуулахад хамгийн хэцүү. Миний өөрийн хоолойны темпер Верди гэдэг хүний дууриудтай зохицдог. Риголетто дуурийг монголд 6 дуулсан. Удахгүй 100 дахь удаагаа дуулна. Риголеттогийн стандартад хүрч дуулах дуучид их ховор байдаг. Тиймээс дуучдаа булаацалдах маягийн байдаг. Гадны театруудын санхүүжилт муж, хотоосоо санхүүждэг. Тиймээс тухайн газрын байгууллагууд спонсорлодог. Хүн ам ихтэй хотуудад хүмүүс дуурийг маш их сонирхдог. Том театруудын тасалбар нь их үнэд ордог.