"Үзэгчдээ хэдийн бэлдчихсэн хүн" гэх яриа урлагийнхан дунд бий. Энэ нь дуулсан дуу бүрээ амьдруулж, тэр хэрээр үзэгч фенүүддээ хайрлагдаж, хүндлэгдсэн уран бүтээлчийн хамгийн том тодорхойлолт юм уу даа.
Тэгвэл яг энэ тодорхойлолтод нийцэх нийтийн дууны урлагийн хоёр агуу мастерууд нийлж тоглолт хийх зар тарсан нь үзэгчдийн дунд бүүм болоод байна.
МУАЖ С.Батсүх, МУГЖ Д.Энхзул нарын "Хүсэлтийн хариу" хамтарсан тоглолт ур чадвар, торгон мэдрэмж, хит дуунууд гээд төсөөллөөс илүү өндөр түвшний тоглолт болох нь нэгэнт тодорхой болжээ. Учир нь 2024 оны гуравдугаар сарын 7-ны өдөр 19:00 цагт товлосон тоглолтын билет нь хэдийн дуусаж.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтсан тоглолтын билет дууссан нь мэдээж үзэгчдийн сэтгэлд нийцээгүй нь тодорхой. Үзэгчдийн удаа дараагийн хүсэлтийн дагуу уран бүтээлчид маань тухайн өдрийн 15:00 цагт ахин тоглох тов гаргажээ.
Үзэгчдийнхээ хүсэлтэд уран бүтээлээрээ нүүр бардам хариулах чансаа энэ хоёр алдартанд л бий. Нийтийн дууны урлагийн хоёр их уул хамтарч тоглож буй энэ алдаж боломгүй алтан боломжийг бүү алдаарай.