Цаг үеийн мэдээ

Сонгуулийн тухай хуультай уялдуулан намууд 2024 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө боловсруулж буй. 

АН-ын хувьд салбар бүрийн мэргэжлийн байгууллагууд болон намын дотоод бүтцүүдээсээ мөрийн хөтөлбөрийн санал авч олон талын оролцоо, төлөөллийг хангаж байгаа юм.

Нийслэлийн АН өнөөдөр /2024.03.22/ намын дарга Лу.Гантөмөрт 2024 оны УИХ-ын сонгуульд АН-ын оролцох мөрийн хөтөлбөрт тусгуулах "Улаанбаатар хотын асуудлуудын хүрээнд хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөөний санал"-аа хүлээлгэн өглөө. 

Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт: Улаанбаатар хотын хөгжлийг бид үндсэн 5 чиглэлээр тодорхойлж байгаа. Үүнд “Дагуул хот, хотын тэлэлтийн бодлого, Түгжрэлийн цогц менежмент, Гэр хорооллын хөгжил-Утаагүй шийдэл, ӨЭМТ- үүдийн менежмент, барилгын шийдэл, Хүүхдэд ээлтэй хот зэргээр тодорхойлон, гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачидтай хамтран төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

Таны сурталчилгаа