Цаг үеийн мэдээ

2024 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Сэтгэл санаа тань тавгүйтэх будилсан зөрүүд байдлаасаа болоод эрч хүч тань суларна. Чухал шийдвэр болон үрэлгэн байдал гаргах хэрэггүй. Магадгүй хөндлөнгийн хэн нэгний туслалцаатайгаар ажил тань хэвийн явагдана. Нөхцөл байдлыг хүндрүүлэхээс сэргийлнэ. Таны найз нөхөд хэцүү байдалд орсон бол заавал тусал. Харин оройг энгийнээр өнгөрөөх хэрэгтэй. Гэртээ хоолоо хийх юм угаасан ч болно. Таны сэтгэлийн хэрэггүй бүхэн хамт угаагдана. 

Үхэр: Таны өмнө байгаа ямар ч ажил төрөл өнөөдөр танаас их хэмжээний хүч гаргахыг шаардана гэдгийг од гаригс та бүхэнд урьдчилан анхааруулж байна. Хувийн харилцаанд байгаа аливаа бүх эргэлзээ тээнэгэлзээг халж өөрөө өөртөө итгэх итгэлээр өөрийгөө бүрэн дүүрэн эзэмдэхийг зүрх сэтгэлдээ зөвшөөр. 

Хамтатгах: Хүндхэн өдөр. Аливаа харилцаа таагүй байх бөгөөд ойр дотнын хүнтэйгээ маргалдах болно. Энэхүү маргааны гол эзэн нь та өөрөө байна. Таны сэтгэл хөдлөл, байнгын сэтгэл хангалуун бус байдал болон хувирамтгай байдлаас таны хайртай хүн залхсан бололтой. Эдгээр дутагдлаас салахыг хичээгээрэй. Гэр бүлийнхэнтэйгээ эелдэг найрсаг хандах хэрэгтэй. Биеийн тамираар эсвэл цэвэр агаарт гар. Долоо хоногийн эцсээр томоохон асуудал үүсэх тул сэтгэлзүйн бэлтгэлтэй байгаарай.

Мэлхий: Зөрчилдөөнтэй өдөр. Шинэ танилтай болох, хуучин танил, найзуудтайгаа хийх уулзалт ярилцлага үл ойлголцолд хүргэж таныг ядраах болно. Ажил хэргийн хамтрагчид болон ойр дотнын хүмүүсийн тусламж дэмжлэгт найдахын хэрэггүй. Энэ бүхэн таны өнөөгийн байдлыг улам хурцатгаж, ухаан санааг самууруулан уур цухлыг төрүүлж магадгүй. Томилолтоор гэнэт явах шаардлага гарах, эсвэл таагүй мэдээ хүлээн авч болзошгүй.

Арслан: Санамсаргүй амлалт нь хэцүү үүргийг танд үүрүүлж мэднэ. Тооцоолоогүй худалдан авалт хийх мөнгө санхүүгийн байдлыг дордуулна. Ойр дотнын хүмүүстэй харилцах харилцаанд урьдчилан таахын аргагүй өөрчлөлт гарна. Өөрийнхөө хийсэн алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Мөн бусдыг уучилж чадахгүй бол хэрүүл маргаан үүсэх бололтой.

Охин: Хүнд өдөр. Энэ өдөр зорилгоо зөв тодорхойлсон, шийдэмгий, хөл дээрээ бат зогсож чадсан, нөхцөл байдлыг зөв үнэлдэг, бодит орчноос тасраагүй хүмүүс л амжилт олно. Оддын байрлал таагүй байгаатай холбоотойгоор ажил үйлс бүтэлгүйтэх, харилцаанд асуудал үүсэх, муу мэдээ ирэх зэрэг олон таагүй явдал тохиолдож болзошгүй. Та өөрийн хүч, боломжоос давсан ажлыг барьж авах хэрэггүй.

Жинлүүр: Завгүй өдөр. Өөрийгөө дүгнэж өөр зүйлээс эрч хүч авах эх үүсвэрийг энэ өдөр олохыг хичээгээрэй. Бодож байсан үйлдэл тань тодорхой хэмжээний амжилтыг дагуулна. Хувийн амьдралдаа ямар нэгэн өөрчлөлт хийхийг та хүснэ. Гэхдээ яарсны хэрэггүй цаг хугацааны явцад өөрчлөлт аяндаа ирнэ. Орой сэтгэл санаа тавгүйтэх, ядрах зэрэг зүйлс ажиглагдана.

Хилэнц: Ядарсан тархи болон биеэ сайхан амраасны дараа хэн нэгний тусламж дэмжлэггүй өөрийн хүчээр ажиллаж хөдөлмөрлөх нь чухал байна. Хамгийн нарийн төвөгтэй асуудлуудад сандарч мэгдэлгүй тайвнаар хандаж, ухаалгаар шийдвэрлэ. Орой үдшийг ганцаараа өнгөрөөхийг зөвлөж байна. Тайвшралыг олохын тулд гэр орны аар саар ажлаас хөндийрч хийх дуртай сонирхдог зүйлээрээ хичээллээрэй.

Нум: Та өнөөдрийн хийх ажлаа урьдчилан төлөвлөх юм бол амжилттай өдөр болно. Өөрт таалагдсан хүмүүстэй ойртохыг хичээ, эс тэгвээс таагүй, хоёрдмол байдалд орж мэднэ. Өдрийн хоёр дахь хагаст сайшаал магтаал сонсох эсвэл ашигтай захиалга авна. Бүх зүйл таны талд байгаа мэт сайхан мэдрэмжийг авна. 

Матар: Таны зөн совин хэн нь муу хэн нь сайн хүн болохыг заагаад өгнө. Эсрэг хүйстэнтэйгээ харьцахад таатай. Санамсаргүй танилцсан хүнтэйгээ та удаан хугацааны турш хамт байна. Та өөртөө анхаарах цаг нь болсон. Өөрийгөө хянаж, хувийн сахилга баттай байх нь танд ашиг тусаа өгнө. Хайр сэтгэлийн шинэ харилцаа бас л бөөн асуудал, урам хугарлаас өөр юу ч авчрахгүй.

Хумх: Хүлээцтэй байх өдөр. Хийж бүтээх ажил ялангуяа уран бүтээлч хүмүүсийн хувьд онгод хөглөгдөхгүй бололтой. Та өнөөдрийн төлөвлөгөөндөө багагүй өөрчлөлт оруулах хэрэг гарна. Үйл явдлын таагүй өрнөлд аль болох тайван хандахыг оролдоорой. Одоо танд азгүйдэл, бүтэлгүйтэл мэт санагдаж байгаа зүйл хожим өөрөөр эргэх болно.

Загас: Бодол санаагаа цэгцэлж, эргэцүүлэх, бясалгал хийн ариусахад цаг зав гарга. Бусдын зөвлөгөөг бүү сонс. Таны хэт итгэмтгий, гэнэн зангаас болж, санхүүгийн хохирол гарах төлөвтэй. Танд нэр хүндээ алдах мэт санагдах боловч энэ зүгээр бодол байх бөгөөд цаашид юу хийж болох болохгүйг сануулсан туршилт юм. Эрсдэлтэй алхам хийх, биеийн хэт ачааллаас зайлсхий. Энэ бүхэн таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж мэднэ.