Цаг үеийн мэдээ

Финланд Улсын Турку их сургууль нь 1920 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа Боловсрол судлалын чиглэлээр олон улсад тэргүүлэх судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хэрэгжүүлэгч тус улсын ууган сургууль юм. 

Монгол Улсын Боловсролын их сургууль нь Финланд Улсын Турку их сургуультай Багш бэлтгэх тогтолцоог бэхжүүлэх, боловсролын салбарын судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хамтран хэрэгжүүлэх, Финланд Улстай багш, боловсрол судлаач, оюутан солилцоог эхлүүлэх, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр санамж бичиг байгууллаа.