Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах оронд ажлын айлчлал хийж байна.
Энэ үеэр БНХАУ-ын Улс төрийн товчооны гишүүн, Шинжаан Уйгурын өөртөө засах орны намын дарга Ма Шинь Руйтэй уулзаж тодорхой чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Тухайлбал;
Монгол Улсын иргэд наймаас доош суудалтай машинаар Шинжааны хилийн боомтуудаар нэвтрэх
Булган Ярант боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж Байтаг, Бургастай, Даян боомтыг байнгын ажиллагаатай болгох
Баруун бүсийн арьс шир, ноос ноолуур, дайвар бүтээгдэхүүний үйлдвэрт Шинжааны хөрөнгө оруулалтыг татах
Өрөмч хотод хуурай боомт байгуулсан туршлага дээр үндэслэн Ховд хуурай боомт байгуулах чиглэлээр хамтран ажиллах
Баруун бүсийн аймгууд, Шинжаан муж болон хоёр талын хил, гааль, боомтын хамтын ажиллагааны байнгын механизмтай болох
Агаарын Цээл хаалгыг нээж Харбин, Манжуураас Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлдэн Өрөмч орох агаарын шинэ зам нээх, Ховд Өрөмч, Өрөмч Улаанбаатар чиглэлийн нислэг нээх
Нүүрс тээвэрлэн Такашикен боомтод хүргэж байгаа жолооч нарын эрх ашгийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.