Цаг үеийн мэдээ

2024 оны гуравдугаар сарын 30-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Амралтын өдрийг үр дүнтэй өнгөрүүлэхийн тулд өнөөдөр гадна орчинтой холбоо тогтоохгүй байхыг хичээ. Гэр бүлийн таагүй уур амьсгал үүссэн байгаа хүмүүсийн хувьд өнөөдөр танд засаж залруулахад хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлэх боломж гарч ирж байна. Үр хүүхдэдээ өмнөхөөсөө ч илүү анхаарал хандуулаарай.

Үхэр: Бүсгүйчүүдийн хувьд хамгийн сайхан өдрүүдийн нэг байж мэднэ. Тэд өөртөө олон сайхан боломжийг нээж, бусдаас гэнэтийн бэлэг авах, ямар нэгэн болзоо, уулзалтад очих зэргээр хамгийн таатай өнгөрүүлнэ. Зарим тохиолдолд ирж болох түр зуурын асуудлыг зөнд нь орхих хэрэгтэй. Хайртай хүмүүстээ сэтгэлийнхээ үгийг хэлэх, талархлаа илэрхийлэхэд тохиромжтой.

Хамтатгах: Идэвхтэй өдөр. Биеийн хүч шаардсан ажил хийхэд тохиромжтой. Хамаг хүчээ шавхан ажиллавал бүхнийг амжуулж чадна. Гэрлэсэн эмэгтэйчүүд гэртээ суухыг хүсэхгүй байгаа тул тэдэнд хөгжиж баясах цаг гаргаж өгөх хэрэгтэй. Үгүй бол гэр бүлд асуудал дэгдэж магадгүй нь. Эрчүүд хоосон амлалт өгөх хэрэггүй, мөн эрүүл мэнддээ анхаар. Ганц бие хүмүүс амрагийн адал явдал бүтэлгүйтэх шинжтэй байна.

Мэлхий: Хувийн жижиг бизнес хийдэг хүмүүсийн хувьд хүндрэлтэй асуудлаа амжилттай шийдвэрлэж чадах бөгөөд тэдний хувьд урьд урьдынхаас илүү ашиг орлого олж магадгүй. Од гараг тэднийг ивээж байна. Харин шинээр эхлүүлэх ажилдаа дур мэдэн шийдвэр гаргахгүй байхыг зөвлөж байна. Бүсгүйчүүдийн хувьд найз нөхөдтэйгөө уулзалт товлох, сэтгэлээ сэргээх алхам хийнэ.

Арслан : Өнөөдөр сэтгэл хөдлөл ихэснэ. Эсвэл сэтгэлээр унаж магадгүй. Бусдыг буруутгахаасаа өмнө нөхцөл байдлыг сайн дүгнэж үзээрэй. Санамсаргүй алдаа гаргахаас болгоомжил. Мөн хийх ажлаа урьдчилан сайтар төлөвлөх хэрэгтэй байх. Ойр дотнын хүмүүсийн зөвлөгөө хамгийн их тус дэмийг авчирна

Охин: Сайтар төлөвлөж, тооцоотой байж чадвал хувийн орон зайдаа чөлөөтэй сэтгэж, түүнийгээ ажил хэрэг болгож, хуримтлал болоод санхүүгийн эрх чөлөөнд хүрч чадна. Гэвч бүсгүйчүүдийн хувьд өөртөө итгэлгүй, зориг дутмагаас болж бүх төлөвлөсөн зүйлс нь биелэгдэхгүй, цаасан дээр бичигдэхээс хэтрэхгүй. Хүрээлэн буй орчиндоо сайн сайхнаар үлгэрлээрэй.

Жинлүүр: Азтай өдөр. Амьдралын утга учир юундаа байдгийг эргэцүүлж тунгаах сайхан боломж, санааг бий болгоно. Гэр бүл найз нөхдийн хүрээлэлд жижиг хүлээн авалт баяр зохиож өөрийн санаа бодол зорилгоо хуваалцан эрч хүчээ сэлбээрэй. Гэр бүл хань ижлээсээ урмын сайхан үг сэтгэгдлийг сонсож баяраар бялхах болно. Настай хүмүүс агаар салхинд гарахдаа дулаан хувцаслаарай.

Хилэнц: Болж байгаа үйл явдалд зөв дүгнэлт өгч, хүрээлэн буй хүмүүстэйгээ найрсаг харьцах нь аливаа асуудлаас хал балгүй салах үндэс болно. Таны санаж бодсон зүйл хэт холын, биелэгдэх боломжгүй мэт санагдавч цаг нь ирэхэд хамгийн зөв алхам болж мэдэх юм. Аав ээж гэр бүлийн хүрээлэлд амралтыг агаар салхинд гарч өнгөрүүлэх нь хамгийн том амралт болно.

Нум: Тэвчээр шаардах өдөр. Ахмад настангуудын хувьд сэтгэл санааг нь зовоох зүйл гарч ирж болзошгүй тул гэнэтийн болж мэдэх таагүй байдалд бэлэн байх, урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Ялангуяа эрүүл мэндийн хувьд цочрол, таагүй зүйлээс болж муудаж магадгүй юм. Аливаа хэл ам хийх, маргаан гаргах, бусдыг гүтгэн доромжлох байдал гаргах магадлалтай тул уур бухимдлаа барихыг зөвлөж байна. 

Матар: Гэнэтийн байдлаар холыг зорих шаардлага гарна. Таны хувьд бол маш сайхан боломж тул алдаж болохгүй. Таны ур чадвар, чиглэсэн зорилгодоо хүрэх тэмүүллээс бүх зүйл, ажиллагааны үр дүн, хамтрагчийн зүгээс үзүүлэх хүндлэл бүгд хамаарна. Хайр сэтгэл эвлэрэл найрамдал танд дахин ирэхийн зэрэгцээ сэтгэл санааны таагүй байдлууд үгүй болно. 

Хумх: Азтай өдөр. Ажил хэрэг тань таныг байхгүй л бол бүтэхээргүй, ахицгүй мэт санагдах боловч үнэн хэрэг дээрээ таныг орлох хүн захаас аван байх болно. Тиймээс та ачааллаа зөв хуваарилж өөртөө амрах цаг завыг заавал гаргах хэрэгтэй. Амьдралын эрч хүч, энергийн хувьд өсөн нэмэгдэх болно. Ганц бие хүмүүсийн хувийн амьдралд дэвшил гарна.

Загас: Удаашралтай өдөр. Гараг эрхсийн байрлал таатай боловч хэрэв та ажилдаа дургүй бол сайн үр дүн хүлээлтгүй. Харин та дуртай ажлаа хийдэг бол бүх юм сайн сайхан байна. Өөрийн сул талаа өөгшүүлэх, харилцааг бодит бус хийсвэрээр сэтгэх, хоосон төсөөлөл зэргээс үүдэн уран бүтээлд төдийгүй арилжаа наймаанд алдагдал хүлээх магадлалтай.