Цаг үеийн мэдээ

Сүхбаатар дүүргийн хэмжээнд өнгөрсөн 7 хоногоос тоосжилтыг бууруулахаар хотын төвийн замуудад усалгаа хийж эхэлсэн. Өнөөдөр "Сүхбаатар дэвшил" ОНӨААТҮГ-аас өглөөний 04:00 цагаас эхлэн дараах байршлууд дахь нийтийн эзэмшлийн зам талбай, төв замуудад усалгаа хийв. Үүнд,

- 1 дүгээр хороо Нарны зам, Нарны гүүр, Гэндэнгийн гудамж, Элчингийн гудамж, Энх тайваны өргөн чөлөө, 

- 3 дугаар хороо Сөүлийн гудамж, Усны гудамж, 1-р сургуулийн гудамж 

- 4 дүгээр хороо Улаанбаатар их дэлгүүрийн зүүн, баруун тал, Цэрэндоржийн гудамж, Намнансүрэнгийн гудамж 

 - 7 дугаар хороо Дэнвэрийн гудамж, Эрхүүгийн гудамж, Батмөнхийн гудамж, Содномын гудамж 

 - 8 дугаар хороо Бээжингийн гудамж, Болгарын гудамж, Оюутны гудамж