Цаг үеийн мэдээ

Өнөөдөр баруун аймгуудын өмнөд хэсгээр, маргааш Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно.

Харин дөрөвдүгээр сарын 20-нд баруун аймгуудын хойд хэсэг, төвийн аймгуудын баруун болон хойд хэсгээр, 21, 22-нд Төв болон Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар, 22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Завхан гол зэрэг томоохон голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн байх нь. Өдөртөө баруун аймгуудаар 0-5, төвийн аймгуудад 4-9, говийн 14-19, бусад нутгаар 7-12 хэмийн дулаан байх төлөв гарсан бол 22-ноос нийт нутгаар дулаарна. Тиймээс иргэд, малчид цаг агаарын нөхцөл байдалд тохируулан эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд анхаарч, салхи шуургатай үед гал түймрийн аюулаас болгоомжлохыг анхаарууллаа.

Нийслэл Улаанбаатар хотод 21, 22-нд бага зэргийн бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 17, 20-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүсэх аж. Ням гарагаас бага зэрэг сэрүүсэх бөгөөд шөнөдөө нэг хэм дулаанаас таван градус хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байх нь ээ.