Цаг үеийн мэдээ

2024 оны 4-р сарын 19-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Сэтгэлийн хөөрөл ихтэй, энэ нь аливаа зүйлд сөргөөр нөлөөлж мэднэ. Ажил хэргийнхээ амжилттай өрнөлд саад тотгор учруулахгүйн тулд энэ сэтгэлийн хөөрөлдөө автахгүй, гүйлгээ ухаанаар, тайвнаар сэтгэх хэрэгтэй. Үйл явцад үнэн зөв дүгнэлт өгч тохирсон үйлдэл хийхэд хэцүү байх болно. Таны уян хатан харилцаа мөн дурын ажлыг гүйцэтгэх чадвар, хөрвөх чадвартай нөхцөл байдлаас хамаараад амжилттай байх чинь шалтгаална. 

Үхэр: Өнөөдөр бизнесийн замд өөрийгөө хөтөлснөөр албан ажил, хувийн асуудлыг ч үл тоох болно. Дотнын хүндээ боломжийг нээж өгч, итгэлийг нь олж авна. Өнөөдөр танд олон сайхан өөрчлөлтүүд гарч ирж амьдралын баяр баяслыг мэдрэх болно. Зарим хүмүүс хайр дурлалтай учирч, зарим нь сэтгэл гутралаас болж бор дарсанд толгойгоо мэдүүлнэ. Та эрүүл мэнддээ онцгой анхаараарай. 

Ихэр: Найз нөхөдтэйгөө уулзах, бодлогогүй томоогүй алхам хийж бусдыг түгшүүртэй байдалд хүргэнэ. Гэхдээ энэ нь их ноцтой биш. Мөн танд атаархагчдын далд явуулга таныг ихээхэн саад бэрхшээлтэй тулахад хүргэнэ. Таны эрч хүч энерги эерэг хандлагаар дүүрэн байх ч энэ нь үүссэн таагүй асуудлыг шийдвэрлэхэд хангалттай бус байна. 

Мэлхий: Өнөөдрийн хувьд та олон нийтийн газраас зайлсхийж, тулгарч болох эрсдэлээс өөрийгөө болон дэргэдэх хүнээ хамгаалж чадна. Хүрээлэн буй орчинтойгоо танилцах, ойрд үзэж хараагүй зүйлээ үзэж сонирхох, гэр бүл хүүхдүүдтэйгээ хамт багахан хэмжээний адал явдалт аяллыг хийнэ. Хайр дурлалын хувьд амжилттай, сэтгэл санаа тайван байна. Гэр бүлд тулгарсан асуудлуудаа амжилттай гүйцэтгэж чадна.

Арслан: Өнөөдрийн ажлын эхлэл таатай байх болно. Таны санал санаачилга дарга удирдлагын анхааралд сайхан нийцэж, ажил хэрэг болох шатандаа яригдана. Та өөрийн бодол санаагаа хамтрагчдаа хүчээр тулгаснаар зөрчилдөөнд хүрч болзошгүй тул анхааралтай байхыг зөвлөж байна. Эрчүүд өөрийнхөөрөө муйхарлан зүтгэх хэрэггүй. Харин бүсгүйчүүд сэтгэл санаагаа тайван байлгах тал дээр илүү анхаарах хэрэгтэй. 

Охин: Өглөө эрт дуулсан сайхан мэдээ таны ажлын эрч хүчийг нэмж, урам зориг өгнө. Орлого олох шинэ санаа олж түүнийгээ биелүүлэхийн төлөө хамаг ухаанаа уралдуулна. Үдээс хойш үл мэдэх шалтгааны улмаас үймээн шуугиан дэгдэнэ. Таны ул суурьгүй хөнгөмсөг зан тань ирээдүйд маш их харамслыг авчирна гэдгийг анхааруулж байна. Яарч сандарч бэртэл гэмтэл авах магадлалтай тул болгоомжил. 

Жинлүүр: Өөрийн хүсэл мөрөөдөл, таныг онцгой болгодог өдөр тутмын жижиг зүйлдээ анхаарал хандуул. Байгаа байдал чиг хандлагаа тодорхойл. Хэрвээ таныг хэн нэгэн зочноор уривал эелдгээр хүлээн ав. Найз нөхдийн холбоо сэргэнэ, таны байдал аливаа зүйлийг ёс журамд нь оруулахыг хичээх бөгөөд зарим нэг сэтгэл хөдлөлтэй харилцаа бий болгоно. Та найз болон хөрштэйгөө шинэ хайрын харилцаа цэцэглүүлж магадгүй. 

Хилэнц: Танд маш их хэмжээний ашиг орлого авчрах ажлынхаа төлөө та хоол ундыг умартан ажиллах болно. Үр дүн нь удахгүй гарна гэдэгт та итгэлтэй байж болно. Аар саар зүйлээс мөн шалдар булдар яриа өрнүүлж ажлын эрч хүч сулруулсан хүмүүсээс зайлсхий. Ойр дотнын хүмүүс тань тохиолдсон асуудлаа амжилттай шийдвэрлэж чадсан болохоор танд талархлын үгсээ харамгүй хайрлана. Та тэдэнд урам зориг бэлэглэгч нь болж чадна. 

Нум: Завгүй өдөр. Өнөөдөр та хэн нэгэнд тусалж, бусдад буян үйлдэхийг илүүд үзэж, бурхан шашны газраар орж өргөл, мөргөл үйлдэх болно. Энэ нь таны дотоод сэтгэлийн хүчийг сэргээж, ирээдүйн ажилдаа ханцуй шамлан орох түлхүүр болно гэдэгт та бүрэн итгэж байна. Дурын ажлыг зориглон барьж авах хэрэггүй. Танд зөвхөн өөрийн төлөвлөгөөний дагуу явахыг зөвлөж байна. Оройдоо дотор эрхтний өөрчлөлтөөс болж сэтгэл санаа тань тавгүйтнэ.

Матар: Та хэр их талархал хүндэтгэлээ илэрхийлнэ, төдий чинээ сэтгэл хангалуун байна. Ойр дотнын хүмүүстэйгээ цагийг өнгөрөөж, тэднийг дэмжиж, уйтгар гуниг баяр баяслаас нь хуваалц. Таны хичээл зүтгэл, хэзээ ч сэтгэл санаагаар унагахгүй. Худал хуурмаг, үл ойлголцол, санал зөрөлдөөн, осол гэмтэлд өртөж болзошгүй. Ялимгүй жижиг бэртэл, зүсэгдэлт ч удаан хугацаанд эдгэрэхгүй байж мэднэ. Иймд өөрийгөө хамгаалж, сонор сэрэмжтэй явах нь өлзийтэй.

Хумх: Бүсгүйчүүдийн хувьд амьдралын хэмнэлээ өөрчлөх, урам зоригтой сайхан өдрүүдийн нэг байх болно. Хаана ч очсон бүх хүмүүсийн анхаарлын төвд та байх болно. Өөрийн дур булаам, өөртөө итгэлтэй байдал, өөрийн бурхнаас заяасан хурц ухаан, өөдрөг үзэл тань ямар ч үед таныг олны өмнө байлгах болно. Харин эрчүүдийн хувьд үлгэр дуурайл болсон хүмүүсийнхээ анхаарлыг татах гэж хичээх болно. 

Загас: Бүтэлгүй өдөр. Өнөөдөр өөрийн эрч хүчээ дэмий зүйлд зарцуулах хэрэггүй. Магтаал сайшаал хүлээх, албан тушаал, зэрэг цол горилогчдод тийм ч амжилттай биш байна. Хувийн алдаа, эндэгдэл гаргахаас сэргийлж хянамгай няхуур ажиллахыг зөвлөж байна. Дурын үйл ажиллагаанаас хурдан үр дүн гарна гэж бүү хүлээгээрэй. Өнөөдрийн эхлүүлсэн ажил төлөвлөсний дагуу бүтэхгүй, ашиг авчрахгүй гэдгийг танд сануулж хэлье.