Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 433 дугаар хаалттай хорих анги Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүнхараа политехник коллежтой коллежтой 2023-2024 хичээлийн жилд хамтран ажиллах гэрээний дагуу хүмүүжигчдийг мэргэжил олгох сургалтад хамрууллаа.
Тус сургалтыг ойжуулалтын чиглэлээр 16, хүлэмжийн аж ахуйн фермер 13, хүнд машин механизмын засварчин 10, нийт 39 хүмүүжигч амжилттай төгсөж, гэрчилгээгээ гардан авлаа.
Уг үйл ажиллагаанд 433 дугаар хаалттай хорих ангийн дарга, хурандаа Л.Эрдэнэбат, Зүүнхараа политехник коллежийн захирал Ц.Эрдэнэчулуун, Үйлдвэрлэлийн сургалт хариуцсан арга зүйч Ц.Идэрсайхан, мэргэжлийн боловсрол хариуцсан арга зүйч Л.Туул нар оролцлоо.
Мөн үеэр мэргэжлийн боловсрол хариуцсан арга зүйч Л.Туул суралцагчдын сургалтын үр дүнг танилцуулж, 2024-2025 оны хичээлийн жилд хамтран ажиллах хүрээнд хүлэмжийн аж ахуйн фермер 20, оёдолчин 15 нийт 35 хүмүүжигчийг мэргэжил олгох сургалт хамруулахаар боллоо.