Цаг үеийн мэдээ

Манай Улс Япон Улсын ЖАЙКА Олон улсын байгууллагатай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг 2021-2025 оны хооронд хэрэгжүүлж байна. 

Төслийн хүрээнд ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх эрх бүхий үндэсний хэмжээний 16 сургагч багш, аж ахуйн нэгж байгууллагад нөлөөлөх хүний нөөцөөр 37 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг, ажлын байрны дадлагажуулагчаар 200 гаран хүнийг бэлтгээд байна. 

Төслийн ахлах зөвлөх Чиба Хисаог Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцсон. 

Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр олон улсын стандартад нийцсэн хөгжлийн төвүүдийг 6 аймаг болон нийслэлд барьж ашиглалтад оруулсан, ЖАЙКА тай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байранд дэмжин ажиллах хүний нөөцийг бэлтгэж байна. Цаашид хөгжлийн бэрхшээлийг ICF ангиллаар тодорхойлж тухайн бэрхшээлийнх нь онцлогт тохирсон үйлчилгээг хүргэхийг зорьж байгаа юм. 

Тиймээс тогтолцооны шинэчлэл хийх, хөгжлийн төвүүдийн үйл ажиллагааг эхнээс нь зөв менежментээр явуулах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зэрэгт зөвлөж ажиллахыг сайд хүслээ. 

Ноён Чиба Хисао, Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг шууд хөдөлмөрийн зах зээлд гаргахад хүндрэлтэй. Япон Улсад эхний хоёр жил халамжийн хөдөлмөр эрхлэлт буюу дадлагажуулагчтай хамтран ажиллуулж бэлтгэсний дараа хөдөлмөрийн зах зээл дээр бие даан гаргадаг талаарх туршлагаасаа хуваалцсан. Мөн 25- аас дээш ажилтантай байгууллагууд ХБИ ажиллуулахаар хуульд тусгасан ч хэрэгжилт тааруу байна. Ажиллуулаагүй байгууллага тодорхой хэмжээний төлбөр төлдөг. Үүнийг төлбөр биш төр засгийг дэмжсэн хамтын ажиллагаа гэж ойлгуулах нь зүйтэй талаар саналаа илэрхийлсэн. Тэрээр сайдад зөвлөж ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Таны сурталчилгаа