Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 385 жилийн ойг угтаж нийслэлийн Аврах ангийн Ахлагчийн зөвлөлөөс "Эх дэлхийгээ хайрлая-4" аяныг зохион байгууллаа. Аяны хүрээнд Аврах ангийн 43 алба хаагч оролцож Баянзүрхийн гүүрнээс зүүн тийш 1,5 км зайд Туул голын эрэг дагуу хуримтлагдсан хог хаягдлыг түүж, 5 тонн буюу 200 гаруй шуудай хогийг ангилан цэвэрлэлээ.
Нийслэлийн ногоон бүсэд хогоо хаяхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас уриалж байна.