Цаг үеийн мэдээ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ "Бид өнөөдөр цалин хөлсний тогтолцоогоо эргэн харах шаардлага үүсээд байна. Нэг Засгийн газартай ч салбар бүр өөр өөр зэрэглэл, өөр шатлалтай цалингийн тогтолцоотой явж ирлээ. 

Төрийн албанд ажиллахад цалинг ямар аргачлалаар тооцох, ямар нэмэгдэл, урамшуулал авах вэ гэдэг Цалин хөлс, нийгмийн баталгааны тогтолцооны хуулийг өргөн барихаар бэлтгэж байна" гэв.

Ирэх жил тэтгэвэр, цалинг зургаан хувиар нэмэхээр тооцоолж, УИХ-д төсөв өргөн барилаа.

Таны сурталчилгаа