Цаг үеийн мэдээ

Барилга-инженерийн цэргийн 2024-2025 оны сургуулийн жилийн "Арга зүйн сургалт" энэ сарын 25-наас 27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалтад Барилга-инженерийн цэргийн удирдах газрын бие бүрэлдэхүүн болон харьяа ангиудын захирагч, сургалт, соёл хүмүүжил хариуцсан албан тушаалтнууд танхимаар, харьяа ангиуд бие бүрэлдэхүүн цахимаар оролцсон юм.

 Арга зүйн сургалтаар Удирдах газрын орон тооны бус салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааны тайлан, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, цэргийн сургалт бэлтгэлийг төлөвлөх, удирдан зохион байгуулахад тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, Батлан хамгаалахын хууль тогтоомжийн шинэтгэл, төрийн алба хаагчийн ёс зүй, өвөлжилтийн бэлтгэл ажил төлөвлөхөд анхаар асуудлын талаар сургалтуудыг зохион байгууллаа.

Сургалтын төгсгөлд удирдах газрын дарга оролцсон нийт бие бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өгч, ирэх сургуулийн жилд ёс зүйтэй алба хаагч, сахилгын зөрчилгүй хамт олон байхыг уриалсан юм.

Таны сурталчилгаа