Хур тунадас: Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн зарим газраар, төв, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар 0.0-97.0 мм бороо орсон байна. Үүнээс хоногийн нийлбэрээр хамгийн их нь Сүхбаатарын Сүхбаатарт 97.0мм, Асгатад 91.0 мм, Баруун-Уртад 83.0мм, Түвшинширээд 68мм, Халзан, Өмнөговийн Ханбогдод 51.0 мм, Сүхбаатарын Уулбаянд 50.0 мм, Баяндэлгэр, Онгон, Дорнодын Матадад 43.0-48.0 мм, бусад нутгаар 0.0-39.0 мм бороо, нойтон цас орлоо.
Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр бүх нутгаар 1-13 градусаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр -2...+3 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +19...+26 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр +11...+ 18 градус, бусад нутгаар +4…+10 градус дулаан байв.
Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө бүх нутгаар 1-13 градусаар хүйтэрч Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар -6...-11 градус, Увс нуурын хотгор, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Говь-Алтайн нуруу, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Эг, Үүр голын хөндийгөөр 0…-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +8…+14 градус, бусад нутгаар 0…+7 градус дулаан хоносон байна.