Цаг үеийн мэдээ

Монголын Буддын Соёлын Төв ТББ олон нийтийн соён гэгээрэлд зориулж Гэвш Жамба Тинлей багшийг Монгол орноо 09 сарын 30-аас 10 сарын 02-ны өдрүүдэд залж байна. Гэвш Жамба Тинлей багш  Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн томилсноор Оросын холбооны улс дахь Бурхны шашны элч төлөөлөгчөөр 1993– 2001 онуудад ажиллаж байсан. Монголын Буддын Соёлын Төв ТББ нь Гэвш Жамба Тинлей багшийн “Гэгээн гэрэл”, “Хутагтын 4 үнэн”, “Буддизмд эхлэн суралцахуй”, “Ертөнцийн 8 ном, эхлэлийн 8 алдаа”, “Гэр бүлийн амьдралд өгөх Буддагийн зөвлөгөө” зэрэг бүтээлүүдийг Монгол хэлнээ орчуулан олны хүртээл болгосноос гадна зорилтот бүлэгт чиглэсэн хүмүүнлэгийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

Энэ удаагийн айлчлалын хүрээнд Монголын Үндэсний номын сангийн шинэ салбарт 9 сарын 30, 10 сарын 01-ны өдөр 18.00-20.00 цагуудад “Өөрийн сэтгэлийг хэрхэн төлөвшүүлэх вэ?” лекц, 10 сарын 02-ны өдөр Манзушир бурхны жинан хүртээх номын үйл ажиллагаа зохион байгуулагдана.

Таны сурталчилгаа