БИЛГИЙН ТООЛЛЫН 20
2026.10.30 / БААСАН ГАРАГ
Намрын адаг шар нохой сарын Гурван хөх улаагчин үхэр өдөр
Ус засуулахад: Өлсөж ундаасна.
Нар ургах, шингэх цаг: 07:33–17:38
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Шороо
Аргын тооллын 10 сарын 30, Сугар гараг. Билгийн тооллын 20, Хэрцгий охин одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 7:33–17:38.
Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр зээ, эвзээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал ариулжих, буг дарах, газрын ам бооход сайн.
Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
Ус шинээр үргэлжлүүлэх буюу засуулахад тохиромжгүй.
Г.ГАНЦЭЦЭГ







Өдөр тутмын мэдээ





