Dark Light
Нийгэм | 2020-03-26

БНСУ ард иргэдийнхээ амьдралд дэмжлэг үзүүлж эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

     Сөүл хотын засаг захиргаа амьдралын түвшнээс доогуур орлоготой өрхүүдэд 300.000-500.000 воны мөнгөн тусламж үзүүлэхээр болсон байна.

Мөн Гёнги аймаг бүртгэлтэй иргэддээ 100.000 воны мөнгөн тусламж үзүүлэхээр боллоо. Судалгаанаас авч үзвэл Гёнги аймагт 13.640.000 хүн бүртгэлтэй байдаг юм байна.

      Гёнги аймгийн захирагч И Жэ Мён,  “Коронавирусийн халдварын улмаас иргэд эдийн засгийн маш их хохирол амсаад байна. Тиймээс эхний ээлжинд 100.000 воны эрхийн бичиг хүн бүрт олгохоор боллоо.

     Энэхүү эрхийн бичиг 3 сарын хугацаатай бөгөөд Гёнги аймагт үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр, хоршооноос худалдан авалт хийх боломжтой. Ингэснээр иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдэд бага ч болтугай нэмэр болох болно гэж найдаж байна” хэмээлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07