Dark Light
Гадаад | 2026-09-01

GTA VI ТАНИЛЦУУЛГА ВИДЕОНООС ИЛ БОЛСОН ЗҮЙЛС

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Rockstar Games Grand Theft Auto VI (GTA VI) тоглоомын 26 минутын дэлгэрэнгүй бичлэгээ танилцуулсан. Энэ нь тус тоглоомын талаар 18 гаруй сарын дараа гарсан хамгийн дэлгэрэнгүй албан ёсны шинэ мэдээлэл болж байна.

Бичлэгийг эхлээд Netflix-ээр цацаж, зургаан цагийн дараа YouTube-д байршуулсан байна. Танилцуулгад тайлбар, бичвэр ашиглаагүй бөгөөд тоглоомын шинэ график, хотын нарийвчилсан орчин, автомашины хөөцөлдөөн, буудалцаан зэрэг хэсгийг үзүүлжээ.

ЛУСИА, ЖЕЙСОН НАРЫН ХАРИЛЦАА ГОЛЛОНО

GTA VI-ийн үйл явдал Жейсон Дюваль, Лусиа Камино хэмээх хосын эргэн тойронд өрнөнө. Тоглогчийн хийсэн сонголтоос хоёр дүрийн харилцаа өөрчлөгдөх боломжтой бөгөөд хүсвэл тэдний харилцааг хөгжүүлэхгүй байх сонголт ч бий.

Мөн тоглоомын явцад Лусиа, Жейсон хоёрын хооронд удирдлагаа шилжүүлэх боломжтой нь харагдсан байна. Энэ системийг өмнөх GTA V-д мөн ашиглаж байсан юм.

“ЗУРАГЛАЛ НЬ ХАМГИЙН БОДИТ” ГЭЖ ҮНЭЛЭГДЭЖ БАЙНА

Шинэ бичлэгийн хамгийн их анхаарал татсан зүйл нь график байлаа. Дүрүүдийн нүүрний хөдөлгөөн, биеийн хэлбэр, орчны нарийвчлал, барилга байгууламж, клуб, орон сууц зэрэг нь маш бодитой харагдаж байгааг тоглогчид онцолжээ.

Тоглоомын үйл явдал Флорида мужаас сэдэвлэсэн Leonida хэмээх зохиомол бүс нутагт өрнөх бөгөөд алдарт Vice City ч дахин багтсан байна.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр GTA VI-ийн газрын зураг GTA V-ийнхаас хоёр дахин том байж магадгүй ч Rockstar энэ мэдээллээ албан ёсоор батлаагүй.

GTA-ГИЙН ӨМНӨХ ӨНГӨ ТӨРХ ХЭВЭЭР

GTA VI нь график, цар хүрээгээрээ том үсрэлт хийсэн ч цувралын үндсэн хэв маягаа хадгалжээ. Зэвсэгт дээрэм, автомашины хөөцөлдөөн, гэмт хэргийн ертөнц, Америкийн нийгмийг егөөдсөн хошигнол, олон төрлийн нэмэлт даалгавар шинэ тоглоомд мөн багтсан.

Rockstar мөн “Red Dead Redemption 2”-т ашиглаж байсан тоглогчийн нэр хүнд, бусад дүрийн хандлагад нөлөөлөх системийг GTA VI-д өргөжүүлсэн ч байж магадгүй гэж таамаглаад буй.

GTA VI ONLINE-ИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГСӨНГҮЙ

Rockstar GTA VI-г эхний ээлжид ганцаар тоглох горимтой гаргана гэж мэдэгдсэн. Харин GTA Online-ийн шинэ хувилбар хэзээ гарах талаар одоогоор мэдээлээгүй байна.

GTA VI арваннэгдүгээр сарын 19-нд худалдаанд гарахаар төлөвлөгдөж байгаа бөгөөд тоглоомын салбарын түүхэн дэх хамгийн том нээлтүүдийн нэг болно гэсэн хүлээлт үүсээд байгаа.

Өмнөх GTA V 2013 онд гарснаасаа хойш 200 сая гаруй хувь борлогдсон бол GTA VI-ийн албан ёсны хоёр трейлер YouTube-д нийлээд 500 сая орчим хүн үзжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00