Dark Light
Нийгэм | 2026-08-21

ТӨРИЙН ТАХИЛГАТ ЗҮРХ ХАЙРХНЫ ТӨРИЙН ТАХИЛГА ЁСЛОЛ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутагт орших түүх, соёлын хосгүй өв Хар Зүрхний Хөх нуурын Зүрх хайрханд төрийн тахилга ёслол хүндэтгэлтэйгээр боллоо.
Тус нутаг нь Монголын түүхэнд онцгой байр суурь эзэлдэг бөгөөд 1189 оны шарагчин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд өргөмжлөн, Чингис хаан буюу Далай их хаан цол хүртээсэн түүхэн газар хэмээн тэмдэглэгддэг.
Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зүрх хайрхныг төрийн тахилгат хайрхны нэг болгон өргөмжилсөн билээ.
Энэхүү түүхэн үйл явдлын хүрээнд зохион байгуулсан төрийн тахилга ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүд, төрийн болон нутгийн захиргааны байгууллагын төлөөлөл, Хан Хэнтий нутгийн иргэд, ахмад буурлууд өргөнөөр оролцож, өвөг дээдсийн түүх, уламжлал, байгаль дэлхийгээ дээдлэн хүндэтгэх монгол ёс заншлаа хүндэтгэн ёслолоо.
Төрийн тахилга нь Монголын төрт ёсны уламжлал, түүх, соёлын өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, байгаль дэлхий, уул усныхаа онгон дагшин байдлыг хамгаалах, эх оронч үзэл, үндэсний бахархлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Хан Хэнтий нутгийн түүх, өв соёлын үнэт өв болсон Зүрх хайрхан ийнхүү төрийн тахилгат хайрхан хэмээх эрхэм хүндтэй статустай болж, монголчуудын төрт ёс, түүхэн уламжлалын бэлгэ тэмдэг болон үеийн үед дээдлэгдэн үлдэх түүхэн үйл явдал боллоо. 
 
 
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00