Dark Light
Нийгэм | 2022-10-05

Гималайн нуруунд цас нурж 4 уулчин амиа алдаж, 20 уулчин сураггүй болжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэтхэгийн Гималайн нуруунд цасан нуранги үүсэж багадаа дөрвөн хүн амиа алдаж, 20 гаруй уулчин сураггүй алга болжээ. Уттараханд мужийн нутаг дэвсгэрт байрладаг Гималайн нурууны оргилд бэлтгэл сургуулилалт хийж байсан 34 дадлагажигч, 7 сургагч багш цасан нурангид дарагдсан байна.

Эдгээр бүлэг уулчдаас найман хүн амь аврагдсан бол бусад нь гүн ангалд унасан гэж үзэж байна. Сураггүй болсон хүмүүсийг эрж хайх, аврах ажиллагаа үргэлжилж байсан ч бороо, цас ихээр орсноос хайгуулын ажлыг түр зогсоожээ. 

Нэругийн нэрэмжит ууланд авирагчдын хүрээлэнгийн дадлагажигчид 5,670 метр өндөр Драупади Данда уулнаас буцаж явжээ. Орон нутгийн цагаар мягмар гарагийн өглөө 09:30 цагт аврагчдад дуудлага ирсэн байна. 

Долоо хоногийн өмнө Балбын Гималайн нуруунаас АНУ-ын нэрт уулчин Хилари Нелсон нас барсан байдалтай олдсон. Түүнийг амиа алдах үед цасан нуранги үүсэж дахин нэг хүн амиа алдаж, 10 гаруй хүн гэмтэж бэртжээ.

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10