Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 184 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт дахь “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллого хийх журам”, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын даргын 2022 оны А/14 дүгээр тушаал, Дундговь аймгийн Засаг даргын 2022 оны А/338 тоот захирамжийн дагуу түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллогын ажлын хэсэг байгуулагдан бүртгэн баримтжуулах ажлыг хийж эхлээд байна. Дундговь аймгийн Соёл, урлагийн газрын дарга Х.Цогзолмаа ахлагчтай ажлын хэсэг 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Дундговь аймгийн 15 сумын 407 дурсгалт газрын 1992 түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг бүртгэн баримтжуулаад байна.
Нийгэм | 2022-10-05
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм






