Монгол Улсад дээд боловсролын тогтолцоо үүсэн бий болсны 80 жилийн ойн баярын хурал төрийн ордонд болж байна. Энэ үеэр Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монголын үндэсний их сургууль болон Монгол улсын их сургууль гэх нэрийн талаар дараах тайлбарыг өглөө.
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: “Монгол улсад орчин цагийн дээд боловсролын тогтолцоо, орчин цагийн шинжлэх ухааны тогтолцоо үүссэний 80 жилийн ой болж байна. Энэ түүхийг МУИС түүхэнд бичиж үлдээсэн байна. Ардын их хурлын тогтоолоор 1992 онд Монголын үндэсний их сургууль гэдэг нэр МУИС-д олгогдсон. Тиймээс энэ нэр бол МУИС-ийн оюуны өмч юм. Хэн нэгэн этгээд хууль бус үйлдлээр өмчилж, ашиглаж болохгүй. Энэ түүхэн нэр МУИС-д хадгалагдаж үлдэх ёстой. Энэ бол гэмт хэрэг. Маргаан олон жил үргэлжилсэн, хамгийн сүүлд МУИС-аас гаргасан маргаанд бид ялсан. МҮИС гэх нэр МУИС-д буцаж, оюуны өмч болж хадгалагдах эрх зүйн орчин бүрдэж байна. 80 жилийн түүхэнд бий болгосон үндэсний брэнд энэ нэр бол МУИС-д хадгалагдаж үлдэх ёстой гэсэн шийдвэр гарч байна” гэв.
АДМИН








Нийгэм






