Dark Light
Нийгэм | 2022-10-05

Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Гадаадын иргэн, харьяатын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, гадаадын ажиллах хүч авагч аж ахуйн нэгж, иргэдэд таатай нөхцөлийг бүрдүүлэх, хил орчмын бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нар өнөөдөр үзэглэсэн юм.

Энэхүү санамж бичгийг байгуулснаар талууд хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, тус бүс нутагт гадаадын иргэдийн зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэх, дэд бүтцийг бий болгох, гадаадын иргэдийг уригч аж ахуйн нэгж, байгууллагуудад Монгол Улсын хууль, эрх зүйн чиглэлээр сургалт зохион байгуулах, үүрэгжүүлэх, зөвлөгөө мэдээллийг хурдан шуурхай өгч, хууль бус үйлдэлд автаж эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зэрэг ажлуудыг хамтран хийх юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10