Dark Light
Нийгэм | 2022-10-05

Автобусны жолоочийн цалинг 30 хувиар бууруулж, 3 сар ажиллах эрхийг хязгаарлажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр /2022.10.05/ цахим орчинд бага насны хүүхэд автобусанд суухаар даган гүйж, газар унаж буй бичлэг тархаж иргэд шүүмжлэлтэй хандаж байна. 

Тухайн асуудлаар Нийслэлийн засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар тайлбар хийлээ. Тэрээр: "Тус үйл явдал 2022.05.05-ны өдөр болсон. Хүүхдийн гар хугарч, гэмтэл авсан учраас хэргийг эрүүгийн цагдаагийн газар хэргийг шалгасан. Ослын хувьд зорчигчийн буруутай үйлдэл гэж үзэн цагдаагийн байгууллага хэргийг хаасан. Харин Blue bus компанийн зүгээс жолоочийг цалинг 30 хувиар бууруулж, 3 сарын хугацаанд ажлыг нь хийлгээгүй гэж мэдээлэл ирлээ. Нийтийн тээврийн газраас автобус компаниудад аюулгүй байдал, техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж ажиллахыг үүрэг болгож, тогтмол сургалт зохион байгуулж байгаа" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10