Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан энэ ондоо багтаж, Монгол Улсын Их Сургуулийн нэрийг Монголын Үндэсний Их Сургууль болгон өөрчилнө гэлээ гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад байгаа. Тэгвэл уг мэдээлэл ташаа болохыг БШУЯ-наас мэдэгдэж, сайдынхаа тайлбарыг цахим хаягтаа байршуулжээ. Мэдэгдэлд:
"Зарим сошиал хаяг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр МУИС гэдэг нэрийг МҮИС болгон өөрчлөх гэж байна гэсэн ташаа мэдээлэл гарчээ. МУИС-ийн 80 жилийн ойн арга хэмжээний үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайдын хийсэн тайлбарыг хүргэе.
Л.Энх-Амгалан: Ардын их хурлын тогтоолоор 1992 онд Монголын үндэсний их сургууль гэдэг нэр МУИС-д олгогдсон. Тиймээс энэ нэр бол МУИС-ийн оюуны өмч юм. Хэн нэгэн этгээд хууль бус үйлдлээр өмчилж, ашиглаж болохгүй. Энэ түүхэн нэр МУИС-д хадгалагдаж үлдэх ёстой"
АДМИН








Нийгэм






