Dark Light
Нийгэм | 2022-10-05

БНСУ-ын Хууль зүйн Яам гадаад иргэдийн шалгалтыг эрчимжүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНСУ-ын Хууль зүйн Яамнаас гадаад иргэдийн оршин суух хэв журмыг  чангатгахын тулд зугаа цэнгээний болон массажны үйл ажиллагаа явуулдаг салбарт хууль бусаар ажиллаж буй гадаад иргэдийн дунд нийтийг хамарсан шалгалтыг эрчимжүүлнэ.  

БНСУ-ын Хууль зүйн Яамнаас 2022 оны 6 дугаар сарын 1-нээс 7 дугаар сарын 31-ний хооронд 2 сарын хугацаанд зугаа цэнгээний газрууд болон массажны үйл ажиллагаа явуулдаг салбарт хууль бусаар ажиллаж буй гадаад иргэн, ажилд зуучлагч брокеруудыг шалгаж илрүүлэх ажлыг өргөн хүрээнд хэрэгжүүлж 642 гадаад иргэн, 11-н зуучлагч брокер, 234 хууль бус ажил олгогч зэрэг нийт 887 иргэнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад илрүүлж холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэсэн байна. Хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан 642 гадаад иргэнээс 3 иргэнийг саатуулан хорьж, 2 иргэнийг Прокурорын байгууллагт шилжүүлж, 588 иргэнийг албадан гаргаж, 16 иргэнд Солонгос улсаас гарах тухай мэдэгдэл өгч, 33 иргэнд торгуулийн хариуцлага ноогдуулав. 

Мөн 2022 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд иргэдийн ажлын байр бий болгоход сөргөөр нөлөөлж буй хүргэлт, илгээмжийн үйлчилгээ болон хууль бус таксины үйлчилгээ, улиралын чанартай ажилчин ажлын байраа орхиж явах, оюутан залуусын хууль бус хөдөлмөр эрхлэлт, тэдгээрийг хууль бус ажилд зуучлах зэрэг үйл ажиллагааг илрүүлэх зорилгоор хяналт шалгалтыг далайцтай өрнүүлэхээ мэдэгдээд байна.

Эх сурвалж: БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19