ХСҮТ-д элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор болсон Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шөнийн эргүүлийн хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Г.Гандөшд мөрдөс нэгт нөхөд нь сэтгэлийн дэмжлэг үзүүлэн, эмнэлгийн гадна жагсаж, эрүүл энхийг хүсэж байсан нь саяхан. Тэгвэл Г.Гандөшийн хагалгаа амжилттай болж биеийн байдал нь сайжирч эмнэлгээс гарлаа.
Өнөөдөр /2022.10.05/ Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, ЦЕГ-ын дарга Ж.Болд нар Г.Гандөштэй уулзлаа. Энэ үеэр
Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: "Цагдаагийн албан хаагчдын ажлын нөхцөл хүнд. Тиймээс цагдаагийн бүх албан хаагчийг урьдчилан сэргийлэх үзлэгт оруулах болно. Уг ажлыг дэслэгч Г.Гандөшийн тасаг буюу Шөнийн эргүүлийн хэлтсээс эхлэхээр тогтлоо" гэв.
АДМИН








Нийгэм






