Dark Light
Нийгэм | 2022-10-05

Эмнэлгээс гарч буй алба хаагчаа хамт олон нь угтан авлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шөнийн эргүүлийн хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Г.Гандөш Хавдар судлалын үндэсний төвд элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийлгэж, өнөөдөр бүрэн эдгэрч эмнэлгээс гарлаа.

Алба хаагчийг эмнэлгээс гарах үед тус цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газар, Шөнийн эргүүлийн хэлтсийн удирдлага, хамт олны төлөөлөл,  угтан авч хүндэтгэл үзүүллээ.

Цаг наргүй ажилладаг цагдаагийн алба хаагчийн эрүүл мэндэд анхаарч, элэг шилжүүлэн суулгах хагалгааг 15 цагийн турш амжилттай хийсэн Хавдар судлалын үндэсний төвийн Элэг шилжүүлэн суулгах 50-60 ажилтны бүрэлдэхүүнтэй баг хамт олон, алтан гарт эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудад Цагдаагийн алба хаагчид талархал илэрхийллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10