Dark Light
Нийгэм | 2022-10-06

Умард Солонгос дахин баллистик пуужин харвалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Умард Солонгос улс өнөөдөр өглөө Солонгосын хойгийн зүүн эргийн далайд ойрын зайн тусгалтай хоёр баллистик пуужин харвасан тухай Өмнөд Солонгосын талаас мэдэгдлээ. 

Энэ долоо хоногийн эхэнд Пхеньян дундын зайн тусгалтай пуужинг Японы нутаг дээгүүр хөөргөснөөс хойш Америк, Өмнөд Солонгос хамтран өдөөн хатгалгад хариу барьж цэргийн хүчин чадлаа харуулахаар агаарын хүчний сургуулилалт хийж, пуужин хөөргөсөн. 

Умард Солонгосын өнөөдөр хөөргөсөн ойрын тусгалт баллистик пуужинг Пхеньяны ойролцоох Самсокын нутаг дэвсгэрээс харвасан гэж мэдээлж байна. Энэ нь өнгөрсөн хоёр долоо хоногт Умардын харвасан зургаа дахь баллистик пуужин болж байгаа юм. 

Мягмар гарагт Пхеньян Японы нутаг дээгүүр пуужин харваснаас ард иргэдийг түр хоргодох байранд нуугдах сэрэмжлүүлэг дохио дуугарсан. Үүнээс үүдэлтэйгээр Солонгосын хойгт тогтворгүй байдал үүсэж, хоёр Солонгос, Америк цэргийн хүчин чадлаараа өрсөлдөх өнгө аяс ажиглагдаж байна.

Эх сурвалж: CNN

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10