Dark Light
Нийгэм | 2022-10-06

Монголын тамирчид Чикагогийн марафонд оролцоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Ахиллис Монгол” олон улсын байгууллагын тамирчид Чикагогийн марафонд оролцохоор өнөөдөр Чикаго хотод хүрэлцэн очжээ. Чикагогийн марафонд Ахиллисчууд анх удаа 6 тамирчин, 4 хөтчийн хамтаар оролцоно. Багийн бүрэлдэхүүнд Ахиллисийн марафоны багт сонгогдсон, өмнө нь Нью-Йорк, Берлин, Бостон, Лондонгийн марафонд амжилттай оролцсон тамирчид шалгаран багтжээ.

“Ахиллис Монгол” ОУБ нь Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотод төвтэй “Ахиллис Интернэйшнл” олон улсын байгууллагын 73 дахь салбар болон 2014 оны 12-р сард Улаанбаатар хотноо үүсгэн байгуулагдсан байна.

2014-2021 онуудад Ахиллисчууд багаараа Нью-Йорк, Берлин, Сөүл, Бостон, Майамигийн марафонуудад давхардсан тоогоор 50 орчим хөгжлийн бэрхшээлтэй гүйгчдийг оролцуулсан бөгөөд энэ онд Нью-Йорк, Берлин, Чикаго, Бостон, Лондонгийн марафонд 22 гүйгч, 20 хөтчийн хамтаар оролцож байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19