Dark Light
Нийгэм | 2022-10-06

18-23 насны 3 иргэн автомашины төмөр хийцэд хавчуулагджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Моносын уулзварын баруун талд 2 автомашин мөргөлдөж жолооч нь автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 10 сарын 05-ны өдрийн 07:21 цагт Нийслэлийн аврах ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид 10 км замыг туулан 07:35 цагт очиход Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Ц-гийн жолоодож явсан “Портер” загварын бага оврын /2 зорчигчтой/ ачааны автомашины араас иргэн У-гийн жолоодож явсан “Хово” загварын том оврын ачааны автомашин мөргөж, Портер автомашины жолооч Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны харьяат иргэн Ц /23 настай, эрэгтэй/, зорчигч тус дүүргийн харьяат иргэн А /22 настай, эрэгтэй/, Б /18 настай, эрэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, НЯТТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19