Зам тээврийн хөгжлийн Дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг Авлигатай Тэмцэх Газраас шалгаж, саатуулсан асуудлаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодрууллаа. Тэрээр: "Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст Дарханы замын асуудалтай холбоотой 2 мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.
Нэг нь 2021 онд хэрэг нээн шалгаж байна. Азийн хөгжлийн банкнаас зээл олголттой холбоотой зам барих багцын ажил. Нөгөө нь 2022 онд нээгдсэн Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас олгосон зээлийн хүрээнд хийгдэж байгаа багц ажлуудад Авилгатай тэмцэх газар шалгалтын ажиллагааг явуулж байна. Шалгалтын ажиллагаа тендерийн бичиг баримт боловсруулсан болон тендер сонгон шалгаруулсан мөн олгосон санхүүжилтийг хэрхэн зарцуулсан зэргийг шалгаж байгаа. Та бүхний асуусан албан тушаалтныг АТГ-аас сэжигтнээр 48 цагийн хугацаатай баривчилсан нь үнэн.
Өмнө нь бид Дарханы замын тендер сонгон шалгаруулалттай холбоотой бүх албан тушаалтнуудыг бүгдийг нь шалгана хэмээн мэдээлж байсан. Энэ хүрээнд тухайн цаг хугацаанаас мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд цугларсан нотлох баримтуудыг үндэслээд прокурорын хяналт дор баривчлах үндэслэл тогтоогдсон учир баривчлах ажиллагаа явагдсан. Тухайн хэрэгт 10 гаруй албан тушаалтнуудыг холбон шалгаж байгаа. Үүнээс 8 албан тушаалтныг яллагдагчаар татсан. 3 этгээдийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. 1 холбогдогчийг баривчилсан" гэлээ.
АДМИН








Нийгэм






