Dark Light
Нийгэм | 2022-10-06

Угандагийн Ерөнхийлөгч хүүгийнхээ өмнөөс уучлалт гуйжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Уганда улсын Ерөнхийлөгчийн хүү генерал Мухози Кайнеругаба 600,000 дагагчтай Твиттер хуудсандаа жиргэсэн жиргээндээ хөрш Кени улсыг хоёр долоо хоногийн дотор халдан довтолж, нийслэлийг нь эзлэх боломжтой тухай дурджээ. Энэ нь Угандагийн хөрш холбоотон Кени улсын эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарсан юм. 

Тэгвэл Угандагийн Ерөнхийлөгч Ёвери Мусевени хүүгийнхээ өмнөөс Кени улсаас уучлалт гуйсан байна. Ерөнхийлөгч “Кени улсын ахан дүүсээсээ генерал Мухозигийн жиргээний төлөө уучлалт хүсэж байна. Дотоодын цэрэг арми бусад улс орнуудын хэрэг явдалд хөндлөнгөөс оролцох ёсгүй” хэмээн мэдэгджээ.

78 настай төрийн тэргүүн өөрийн хүүд улсаа захирах эрх мэдлийг шилжүүлэхээр төлөвлөж байгаа гэж ажиглагчид үздэг. Генерал Мухозигийн жиргээ эсэргүүцэл шүүмжлэлтэй тулгарсан даруйд тэрээр заналхийлсэн өнгө аястай жиргээгээ устгажээ. 

Эх сурвалж: Al Jazeera 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10