Dark Light
Нийгэм | 2022-10-06

Ачааны автомашин адуу дайрч, жолооч гэмтжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир баг, Баянцогт гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 184 км, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км/-т ачааны автомашин адуу дайрч жолооч нь автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг 10 сарын 05-ны өдрийн 19:19 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид 10 км замыг туулан 19:44 цагт очиход Төв аймгийн Баянчандмань сумаас тус сумын чиглэлд иргэн Х /27 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Хьюндай Портер” загварын өвс ачсан ачааны автомашин зам хөндлөн гарч байсан адуу дайрч автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсан жолооч Х-г 19:48 цагт эсэн мэнд гаргаж, тус сумын  Эрүүл мэндийн төвийн их эмчид хүлээлгэн өгсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10