Dark Light
Нийгэм | 2022-10-06

Шатахууны чанарт тавих хяналтын тогтолцоог сайжруулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага КОЙКА, УУХҮЯ болон Сангийн яам хооронд байгуулсан “Монгол Улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд эрчим хүчний эх үүсвэрийн чанарын тогтолцоо, чадавхыг бэхжүүлэх” төслийн хэлэлцээр (2021-2025)-ийн хүрээнд АМГТГ, БНСУ-ын Газрын тосны чанар хангамжийн газар (К-Петро) хамтран газрын тосны бүтээгдэхүүний чанар, хангамж, хяналтын тогтолцоог сайжруулах, мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлэх ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд БНСУ-д 2022 оны 9 дүгээр сарын 21-ээс 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдсан сургалтад Ашигт малтмал газрын тосны газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын холбогдох албан хаагчид хамрагдаж, БНСУ-ын газрын тос, бүтээгдэхүүний хууль эрх зүй, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, чанар хяналтын тогтолцоо, татварын тогтолцоо болон хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах талаар арга туршлагаас суралцаж, судаллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10