Dark Light
Нийгэм | 2022-10-06

“WELCOME” хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын дүн гарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/145 дугаар тушаалаар батлагдсан “Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний 4.2.4.1.1-д заасны дагуу БСҮХ-ийн Гадаад хэлний төв, Боловсролын ерөнхий газар, аймаг, нийслэлийн боловсрол, шинжлэх ухааны газартай хамтран хэрэгжүүлэх гэж буй “WELCOME” хөтөлбөрийн сонгон шалгаруулалт явагдаж дүнгээ гаргалаа.

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр нийслэл, аймаг, сумдын нийт 70 гаруй сургууль, БСҮХ-ийн Гадаад хэлний төвд материалаа ирүүлсэн байна. Сонгон шалгаруулалтын комисс тус хөтөлбөрт ирүүлсэн материал, өргөдлүүдийг хянаж үзсэний үндсэн дээр дараах 20 сургуулийг “WELCOME” хөтөлбөр хэрэгжүүлэх байгууллагаар шалгаруулсныг зарлаж байна.

Баян-Өлгий аймаг     Буянт сумын ерөнхий боловсролын сургууль

Баян-Өлгий аймаг     Өлгий сумын  ерөнхий боловсролын лаборатори 2-р сургууль 

Булган аймаг             Булган сумын ерөнхий боловсролын 1-р сургууль

Дундговь аймаг         Сайнцагаан сумын "Эрдмийн далай” цогцолбор сургууль

Орхон аймаг              Баян-Өндөр   сумын ерөнхий боловсролын 4-р сургууль

Сүхбаатар аймаг       Баруун-Урт сумын ерөнхий боловсролын 4-р сургууль  

Төв аймаг                  Алтанбулаг сумын ерөнхий боловсролын сургууль

Улаанбаатар хот       Нийслэлийн ерөнхий боловсролын 49-р сургууль          

Баянхонгор аймаг     Баянхонгор   сумын ерөнхий боловсролын “Эрдэм” сургууль  

Өвөрхангай аймаг     Бат-Өлзий сумын ерөнхий боловсролын сургууль

Өвөрхангай аймаг     Хархорин сумын ерөнхий боловсролын “Номын хүрдэн” сургууль       

Увс аймаг                 Улаангом сумын ерөнхий боловсролын лаборатори 1-р цогцолбор  сургууль

Улаанбаатар хот       Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 142-р сургууль

Улаанбаатар хот       Нийслэлийн ерөнхий боловсролын 7-р сургууль

Говьсүмбэр аймаг     Сүмбэр сумын ерөнхий боловсролын 2-р сургууль       

Дархан-Уул аймаг     Дархан сумын ШУТИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль

Өвөрхангай аймаг     Баруунбаян-Улаан сумын ерөнхий боловсролын сургууль

Өвөрхангай аймаг     Баянгол сумын ерөнхий боловсролын сургууль

Улаанбаатар хот       Нийслэлийн ерөнхий боловсролын 24-р сургууль          

Өмнөговь аймаг        Даланзадгад сумын ерөнхий боловсролын 5-р сургууль


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19