Dark Light
Нийгэм | 2022-10-06

Уур амьсгалын өөрчлөлтөд зориулсан зээл гаргахад бэлэн гэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын их хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Азийн хөгжлийн банк /АХБ/-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран, Зүүн хойд Азийн тогтвортой эрчим хүч хариуцсан захирал Сүжата Гупта, Зүүн хойд Азийн эрчим хүч хариуцсан мэргэжилтэн Шанон Коулин, төсөл хөтөлбөрийн албаны дарга Чандра Мохан Арора нарыг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд сайд Б.Чойжилсүрэн эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг тогтмол дэмжсээр ирсэнд талархал илэрхийлээд Монгол Улсын эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. 

Суурин төлөөлөгч Павин Рамачандран  нь санхүүгийн хүндрэлтэй цаг үед яамны зүгээс зоримог алхмуудыг хийж буйд баяртай байгаагаа илэрхийлээд цаашид хэрэглэгчийн индекс, үнийн өсөлт, тээвэр ложистикийг хүндрэлтэй нөхцөлд зарим арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх боломжтой талаар цохон тэмдэглэлээ. Мөн салбарын дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч /СЭХ/-ий хэрэглээг нэмэгдүүлэх, газрын гүнээс дулаан үйлдвэрлэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв. 

Харин хатагтай Сүжата Гупта сэргээгдэх эрчим хүчний нөхцөл байдлыг сайжруулах олон улсад хэрэгжсэн туршлагыг нэвтрүүлэх, газрын гүнээс дулаан үйлдвэрлэх чиглэлд хамтран ажиллах болон төсөвт суурилсан болон уур амьсгалын өөрчлөлтөд зориулсан зээл гаргахад бэлэн гэдгийг хэлж байсан юм. 

Азийн хөгжлийн банк нь өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарт “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”, “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуурын төсөл”-ийг хэрэгжүүлэн ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10